Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 24:7 - Ариун Библи 2004

7 Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн хийгээд газар хөдлөлт болно.

Onani mutuwo Koperani




Матай 24:7
20 Mawu Ofanana  

Нэг үндэстнийг нөгөө үндэстэн, нэг хотыг нөгөө хот бяцлан устгаж байв. Учир нь Бурхан тэднийг бүх төрлийн зовлон гамшгаар зовоов.


“Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна. Тэд ах дүүгийнхээ эсрэг, хөршийнхөө эсрэг, хот нь хотын эсрэг, хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно.


Түмэн цэргийн ЭЗЭН чамайг аянга, газар хөдлөлт, их дуу чимээ, хуй салхи, шуурга, түймэрдэгч галаар шийтгэнэ.


Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Хүн, амьтныг түүнээс таслахын тулд Би Өөрийн дөрвөн хүнд шийтгэл болох илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?


Би түүнийг балгас, балгас, балгас болгоно. Үүнийг эзэмших эрхтэй Нэгэнийг ирэх хүртэл, тэр нь хойшид байхгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө”.


Тэр өдөр тэдний дээр асар их үймээн сандрал ЭЗЭНээс буун ирнэ. Тэд нэг нэгнийгээ баривчлан, нэгийнх нь гар нөгөөгийнхөө гарын эсрэг өргөгдөнө.


хүчтэй газар хөдлөлтүүд болно. Олон газар гай гамшиг болон өлсгөлөн болж, тэнгэрээс аймшиг болон үлэмж тэмдгүүд үзэгдэнэ.


Тэдний нэг Агаб гэгч босож, Сүнсээр зааварчлагдан —Бүх газрыг хамарсан их өлсгөлөн болно гэж хэлэв. Энэ өлсгөлөн Клаудын хаанчлалын үед болжээ.


Би дээд тэнгэрт гайхамшгуудыг өгч, Доод газарт тэмдгүүдийг үзүүлэх бөгөөд Энэ нь цус, гал, суунаглах утаа болой.


“Дахиж нэг удаа” гэдэг нь үл ганхуулагдах юмс нь үлдэхийн тулд бүтээгдсэн ганхуулагдах юмс нь зайлуулагдахыг хэлж байгаа юм.


Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасаар хийсэн таар мэт харлаж, сар бүхэлдээ цус мэт улаан болов.


Түүнийг гурав дахь лацыг эвдэхэд, гурав дахь амьтан нь —Ирэгтүн гэхийг би сонсов. Харагтун, би нэгэн хар морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь гартаа хос дэнс барьсан байв. —


Нэг денарт нэг хэмжүүр улаан буудай, нэг денарт гурван хэмжүүр арвай болно. Тос болон дарсыг бүү сүйтгэ гэж дөрвөн амьтны дундаас гарах мэт дууг би сонсов.


Харагтун, би цайвар ногоон морь харлаа. Түүнийг унасан нэгний нэрийг “Үхэл” гэдэг бөгөөд Үхэгсдийн орон түүнийг дагаж байлаа. Дэлхийн дөрөвний нэгийн эрх мэдэл тэдэнд өгөгдөж, илд, өлсгөлөн, тахал, газрын зэрлэг араатнуудаар хөнөөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa