41 Хоёр эмэгтэй тээрэмдэж байхад нэгийг нь авч, нөгөөг нь орхино.
Сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлэн, тээрмийн ард байгч шивэгчний ууган хүүг хүртэл, мөн бүх малын анхны төл буюу Египетийн газрын бүх анх төрөгсөд үхэх болно.
Тээрмийн чулуу авч тариа тээрэмд. Гивлүүрээ авч, банзлаа тайлан, нүцгэн хөлөөрөө гол гатлагтун.
Тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ.
Нэг дор буудай тээрэмдэгч хоёр эмэгтэйн нэгийг авч, нөгөөг нь орхино.
Хэн ч гар тээрмийг, эсвэл тээрмийн бул чулууг бүү барьцаанд ав. Энэ нь хүний амийг барьцаалсан хэрэг болно.