19 Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ!
19 Харин тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ!
Саулын хүү Ионатанд нэгэн хөл муутай хөвгүүн байв. Саул болон Ионатаны тухай мэдээ Иезреелээс ирэх үед тэр хүү таван настай байжээ. Асрагч нь түүнийг тэврэн зугтсан бөгөөд яарч байх үедээ хүүг унагаснаас болж хүү хөлгүй болжээ. Тэр хүүгийн нэрийг Мефибошет гэдэг байв.
Тэгээд Менахем Тирзагаас өгсүүлээд, Тифсаг, түүн дотор байсан бүх хүнийг болон хил хязгаарыг нь цохисон юм. Тэд хотын хаалгыг нээж өгөөгүйгээс болж тэр бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг нь цохиж, сийчив.
Өрөвч эмэгтэйчүүдийн гарууд өөрсдийн хүүхдүүдийг чанасан юм. Миний ард түмний охины сүйрлийн улмаас хүүхдүүд нь тэдний хоол болов.
Самари Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир Буруутайд тооцогдоно. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх бяцлагдаж, жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчигдэх болно.
Түүнд —Та эдний юу хэлж буйг сонсож байна уу? гэхэд Есүс —Тийм ээ, “Нялх, хөхүүл хүүхдүүдийн амнаас магтаалыг Та Өөрийнхөө төлөө бэлдсэн” гэснийг та нар огт уншаагүй юм уу? гэв.
Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг.
Та нарын зугталт нь өвөл, эсвэл амралтын өдөр таарахгүйн тулд залбир.
Тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн гамшиг болох бөгөөд энэ ард түмний дээр уур хилэн байх болно.