2 Хуулийн багш нар, фарисайчууд Мосегийн суудалд суужээ.
2 Мосегийн сууринд хуулийн багш нар ба фарисайчууд сууж байна.
Езра, чи өөрийн гарт буй Бурханыхаа мэргэн ухааны дагуу Евфрат мөрний тэртээх мужийн бүх ард түмнийг болон чиний Бурханы хуулиудыг мэддэг ард түмнийг ч хүртэл шүүх шүүгчдийг болон түшмэдийг томил. Мэдэхгүй аливаа хүнд зааж өг.
Энэ Езра бол Вавилоноос ирсэн ба Израилийн Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. Түүний Бурхан ЭЗЭНий мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ.
Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түмэн цэргийн ЭЗЭНий элч юм.
Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Учир нь тэд ярьдаг ч, түүнийгээ үйлддэггүй.
Тэр Өөрийн сургаалдаа айлдруун —Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт нөмрөгтэй явж, хөл ихтэй газруудад хүндлүүлэн мэндлүүлэх дуртай.
Урт дээлтэй явах дуртай, зах зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, синагогт тэргүүн суудалд болоод найран дээр хойморт залрахыг дурлагч хуулийн багш нараас болгоомжлогтун.
Үнэхээр Тэр ард түмнүүдийг хайрладаг, бүх ариун хүмүүс нь Таны мутарт байна. Тэд Таны хөлд хэвтэн Таны үгийг хүлээн авна.