Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 22:4 - Ариун Библи 2004

4 Тэр дахин “Уригдсан хүмүүст «Зоогийг бэлдлээ. Үхэр болон бордсон малаа гаргаж бүгдийг базааж бэлдлээ. Хуриманд морилон ир» гэж хэл” гээд өөр боолуудаа илгээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Тэр дахин «Үзэгтүн, би зоогоо бэлдлээ. Үхэр ба бордсон малаа гаргаж, бүгд бэлэн болов. Хуримд морилон ир гэж уригдагсдад хэл» гээд өөр зарц нарыг илгээв.

Onani mutuwo Koperani




Матай 22:4
18 Mawu Ofanana  

Тэд сонсохоос татгалзан, Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй. Тиймээс тэд зөрүүдлэн, Египет дэх боолчлол уруугаа буцахын тулд удирдагчийг томилов. Гэвч Та бол өршөөл уучлалын Бурхан, Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан, Хайр энэрлээр бялхам билээ. Та тэднийг орхисонгүй.


Учир нь Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн, Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг баян.


Үзэн ядалтаар бордсон тарган шарын махнаас, Хайр буй газрын өвсөн хоол нь дээр.


—Дүү минь, сүйт бүсгүй минь, би цэцэрлэгтээ ирлээ. Өөрийн миррийг би анхилам үнэртнийхээ хамт цуглууллаа. Зөгийн сархинагаа би балтай нь хамт идлээ. Дарс сүүгээ ч би уулаа. Идэцгээ, андууд аа. Ууж, хөөрцгөө, амраг хайртууд аа. —


Эзэн урьд явуулснаас ч олон тооны боолуудыг дахин илгээсэнд тэд мөн л адил ханджээ.


Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж, нэг нь тариан талбай уруугаа, нөгөө нь ажил уруугаа явав.


Тэгээд тэр боолууддаа “Хурим бэлэн боллоо. Харин уригдагсан хүмүүс маань зохисгүй хүмүүс байжээ.


Тэгээд оройн зоог барих цаг болоход уригдсан хүмүүс уруу боолоо илгээн “Зоог бэлэн болов. Морилон ирцгээнэ үү” гэж хэлүүлжээ.


Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв.


Паул, Барнаб хоёр зоригтойгоор ярьж, —Бурханы үг эхлээд та нарт л яригдах ёстой байв. Гэтэл та нар үүнийг эсэргүүцэж, өөрсдийгөө мөнх амийг авах зохисгүй гэж үзэж байгаагаас хойш бид харь үндэстнүүдэд хандаж байна.


Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa