Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 21:42 - Ариун Библи 2004

42 Есүс тэдэнд —“Барилгачдын голсон Чулуу булангийн тулгуур Чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэснийг та нар Судраас огт уншаагүй юу?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

42 Есүс тэдэнд —“Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэснийг та нар Бичвэрээс огт уншаагүй юу?

Onani mutuwo Koperani




Матай 21:42
13 Mawu Ofanana  

Тийм учраас Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэг чулууг тавина. Тэр нь шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу юм. Түүнд итгэгчийг яаруулахгүй.


Үндэстнүүдийн дунд хар! Ажиглацгаа! Алмайр! Гайхагтун! Учир нь та нар сонссон ч итгэж чадахааргүй нэгэн зүйлийг Би та нарын өдрүүдэд хийж байна.


Иймээс Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно.


Тэр бол барилгачид болох та нарт гологдсон боловч булангийн тулгуур чулуу болсон юм.


Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлэх чулуу, Зөрчилд хүргэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.


Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa