Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 21:19 - Ариун Библи 2004

19 Тэгээд замын хажуудах ганц инжрийн модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд —Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Тэгээд замын хажуу дахь инжрийн ганц модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд —Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ.

Onani mutuwo Koperani




Матай 21:19
17 Mawu Ofanana  

Тэр эргэн тойрныг нь малтаж, чулуунуудыг нь зайлуулаад, шилмэл усан үзмийг суулгаж, талбайн голд цамхаг босгоод, түүний дотор усан үзмийн шахуурга суулгаж гэнэ. Тэгээд Тэр сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ.


“Би тэднийг заавал булаан авах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм, инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна. Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” хэмээсэн» гэж хэл”.


Шавь нар нь үүнийг хараад мэл гайхаж —Энэ инжрийн мод яаж ийм хурдан хувхайрав? гэцгээв.


Есүс тэр модонд —Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа.


Өглөөгүүр тэр хавиар өнгөрөн явахдаа нөгөө инжрийн мод үндэснээсээ эхлэн хатсаныг тэд үзэв.


Моддын үндсэнд сүх хэдийн зоогджээ. Тиймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно гэв.


Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг.


Хэрэв хэн нэг нь Миний дотор байхгүй бол мөчир мэт хаягдаж, хувхайрна. Хүмүүс тэдгээр мөчрүүдийг түүж, галд хаяхад шатна.


Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв.


Тэд Бурханыг мэднэ гэж шууд хүлээн зөвшөөрдөг атлаа бузар, дуулгаваргүй бөгөөд алив сайн үйлд зохисгүй байн, үйлсээрээ үгүйсгэдэг.


Эдгээр хүмүүс бол та нарын хайрын зоогонд далдлагдсан бул чулуу бөгөөд айж эмээлгүйгээр та нартай хамт зооглон байхдаа өөрсдийгөө л борлуулдаг. Тэд бол салхинд туугдах хургүй үүл, үндсээрээ сугалагдсан хоёр дахиа үхсэн үр жимсгүй намрын мод бөгөөд


Бурууг үйлддэг нэгэн нь буруугаа үйлдсээр л байг. Бузар муу нэгэн нь бузар муу чигээрээ л байг. Зөвт нэгэн нь зөвт байдлаа хэрэгжүүлсээр л байг. Ариун нэгэн нь өөрийгөө ариунаар сахисаар л байг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa