Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 21:11 - Ариун Библи 2004

11 Олон түмэн —Энэ чинь Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс байгаа юм гэж байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Ард олон —Энэ чинь Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс байгаа юм гэж байв.

Onani mutuwo Koperani




Матай 21:11
20 Mawu Ofanana  

Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьшив. «Назарынх гэж Түүнийг дуудах болно» гэж эш үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ.


Түүнийг Иерусалимд ороход бүх хотынхон үймэлдэж, —Энэ хэн билээ? гэцгээв.


Хэрэв “Хүмүүсээс” гэвэл, энэ хурсан олон түмнээс бид айж байна. Учир нь тэд бүгдээрээ Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг шүү дээ гээд,


Тэд Түүнийг барихыг санаархсан авч, олон түмнээс айж байлаа. Учир нь хүмүүс Түүнийг эш үзүүлэгч гэж үздэг байв.


Харин зарим нь —Тэр бол Елиа, зарим нь —Тэр бол эртний эш үзүүлэгчдийн нэгний л адил эш үзүүлэгч байна гэж байлаа.


Харин Би өнөөдөр, маргааш, мөн нөгөөдөр ч замд явах ёстой. Учир нь эш үзүүлэгч Иерусалимын гадна хөнөөгдөх ёсгүй юм.


Тэр тэдэнд —Ямар зүйлс? гэв. Тэгтэл тэд Түүнд —Назарын Есүсийн тухай юм. Тэр бол Бурханы өмнө, бүх ард олны өмнө үг болон үйлсдээ хүчирхэг эш үзүүлэгч байсан юм.


Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж эхлэн —Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ, мөн —Бурхан Өөрийн ард түмэн дээр ирлээ гэцгээж байлаа.


Есүсийг урьсан фарисай хүн үүнийг хараад, —Хэрэв энэ хүн эш үзүүлэгч мөн байсан юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүний нүгэлт хүн болохыг нь мэдэх учиртайсан хэмээн дотроо бодсонд,


Тэд түүнээс —Тэгвэл та хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад, тэр —Би биш гэсэнд, —Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр —Үгүй гэлээ.


Тэд түүнээс —Хэрэв та Христ биш, Елиа ч биш, өнөөх Эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд


Эмэгтэй —Эзэн, би Таныг эш үзүүлэгч болохыг харлаа.


Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд —Ертөнцөд ирэх ёстой өнөөх Эш үзүүлэгч үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ.


Хүмүүсийн зарим нь энэ үгсийг сонсоод, —Энэ үнэхээр өнөөх Эш үзүүлэгч мөн байна гэхэд,


Тиймээс тэд сохор эрд дахин —Тэр хүн чиний нүдийг нээсэн учраас Түүний тухай чи юу хэлэх вэ? гэхэд тэр —Тэр бол эш үзүүлэгч гэв.


Чухамдаа Мосе Израилийн хөвгүүдэд хандаж “Миний адил эш үзүүлэгчийг Бурхан ах дүү та нараас гаргаж ирнэ” гэж хэлсэн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa