Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 20:34 - Ариун Библи 2004

34 Есүс тэднийг ихэд өрөвдөж, нүдэнд нь гар хүрэхэд тэр даруй тэд хараа орж Түүнийг дагалаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

34 Есүс тэднийг ихэд өрөвдөж, нүдэнд нь хүрэхэд тэд тэр даруй хараа орж, Түүнийг дагалаа.

Onani mutuwo Koperani




Матай 20:34
20 Mawu Ofanana  

Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ. Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.


Миний зовон шаналсан нь, Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.


ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр агуу их юм.


Эрэг дээр гарахдаа Есүс асар олон хүн байхыг хараад тэднийг ихэд өрөвдөн, өвчтөнүүдийг нь эдгээв.


Есүс шавь нараа Өөр дээрээ дуудаад, тэдэнд —Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Тэд Надтай хамт гурван өдрийн турш байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг өлөн зэлмүүн явуулмааргүй байна. Тэд замдаа сульдах вий гэхэд нь,


тэд —Эзэн, нүд маань нээгдэхийг бид хүсэж байна гэв.


Тэд Иерусалимд ойртон ирж, Чидун уулын бэл дэх Бетфагт очоод, Есүс хоёр шавиа илгээхдээ,


Есүс түүний гарт хүрэхэд халуун нь арилан, тэр босоод Түүнд үйлчлэв.


Тэгээд Есүс тэдний нүдэнд гар хүрч, —Итгэлийн тань дагуу болог гэсэнд


Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа.


Есүс тэр хүнийг хурсан олноос зайдуу ганцааранг нь аваачаад, хуруугаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүрэв.


Өнөөх хүн тэр даруйдаа харах болж, Бурханыг алдаршуулсаар Түүнийг дагав. Үүнийг харсан олон түмэн бүгдээрээ Бурханыг магтацгаалаа.


Тэгтэл Есүс —Боль, үүнийгээ зогсоо гээд чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв.


Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд —Бүү уйл гэв.


тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл уруу, Сатаны эрхшээлээс Бурхан уруу эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдсан хүмүүсийн дунд нүглийн уучлал ба өвийг хүртэх болно” гэсэн.


Тиймээс Бурханд хамаарах юмсад өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд Тэр бүх талаараа Өөрийн ах дүү нартайгаа төстэй болгогдох ёстой байв.


Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд сүнс дотор даруу байцгаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa