4 Бурхан “Эцэг, эхээ хүндэл”, “Эцэг, эхээ муугаар хэлэгчийг ал” гэж айлдсан.
4 Бурхан “Эцэг, эхээ хүндэл”, “Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж айлдсан.
Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно.
Эцэг эхээ хараагчийг заавал алах ёстой.
Эцэг эхийгээ зүхдэг хүний дэнлүү түнэр харанхуйд бөхнө.
Төрсөн эцгээ сонс. Эхийгээ өтлөхөд нь бүү үл тоомсорлоорой.
Эцгийгээ басамжилж, Эхдээ зэвүүцэгчийн нүдийг хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.
Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ.
Та нар хүн нэг бүр өөрийн эх, эцгийг хүндэтгэн, Миний Амралтын өдрийг сахигтун. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
Хэрэв өөрийн эцгийг, эсвэл эхийг хараах хүн байх аваас тэр нь гарцаагүй үхэх ёстой. Тэр нь өөрийн эцэг, эсвэл өөрийн эхийг хараасан учир тэр өөрийн цусыг өөрөө хариуцна.
Тэр хариуд нь тэдэнд —Яагаад та нар өөрсдөө ёс заншлынхаа төлөө Бурханы тушаалуудыг зөрчинө вэ?
Гэтэл та нар “Хэрэв хэн эцэг, эсвэл эхдээ «Та нарт тусалж магадгүй байсан өөрийн ямар ч зүйлээ Бурханд өргөсөн» гэж хэлнэ,
Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ.
Есүс —Зайл, Сатан аа! “Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг юм гэж хэллээ.
Тэгвэл бид итгэлээрээ Хуулийг хүчингүй болгох уу? Бүү ийм байх болтугай! Харин ч, бид Хуулийг тогтоодог.
Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм.
“Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи урт насалж, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдарна.