12 Иоханы шавь нар ирээд биеийг нь аван оршуулаад, явж Есүст мэдэгдэв.
12 Иоханы шавь нар ирж цогцсыг нь авч оршуулаад, явж Есүст мэдэгдлээ.
Толгойг нь царан дээр авчирч охинд өгсөнд тэр эхдээ аваачиж өгөв.
Есүс үүнийг сонсоод тэндээс гарч завиар зэлүүд газар уруу ганцаараа явжээ. Хурсан олон сонсоод, хотоос гарч Түүнийг явганаар дагалаа.
Иоханы шавь нар үүнийг дуулаад ирж, цогцсыг нь авч хадан булшинд тавьжээ.
Стефаныг сүсэгтэй хүмүүс оршуулж, түүний хойноос ихэд гашуудан уйлцгаав.