11 Толгойг нь царан дээр авчирч охинд өгсөнд тэр эхдээ аваачиж өгөв.
11 Толгойг нь охинд царан дээр авчирч өгсөнд тэрээр эхдээ аваачив.
Тэдний уур догшин ширүүн, Хилэн нь харгис хэрцгий учир хараал идэг! Би тэднийг Иаковын дунд хувааж, Израилийн дунд тараана.
Хилэн бол хэрцгий, уур бол өршөөлгүй. Харин хэн атаархлыг тэсвэрлэн зогсож чадах вэ?
Цус урсгагч нар гэмгүй хүнийг үзэн яддаг бол Цэх шулуун хүмүүс түүний аминд санаа тавина.
“Гэтэл чиний нүд хийгээд зүрх сэтгэл чинь зөвхөн өөрийн шударга бус орлого, гэмгүй цусыг урсгах болон дарангуйлал ба хүчирхийллийг хийх дээр байна”.
тиймийн тул, Би Өөрийн амьд буйгаар тангараглая» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Би чамайг цус урсгалтанд тушаах бөгөөд цус урсгалт чамайг мөрдөх болно. Чи цус урсгалтыг үзэн ядаагүй болохоор цус урсгалт чамайг мөшгөх болно.
Ингээд тэр хүн илгээж Иоханыг шоронд цаазлуулжээ.
Иоханы шавь нар ирээд биеийг нь аван оршуулаад, явж Есүст мэдэгдэв.
Охин эхийнхээ ятгаснаар —Энэ царан дээр баптисм хүртээгч Иоханы толгойг тавиад надад өгөөч гэж гуйжээ.
Яагаад гэвэл тэд ариун хүмүүсийн ба эш үзүүлэгчдийн цусыг урсгав. Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.
Тэр эм ариун хүмүүсийн цуснаас болон Есүсийг гэрчлэгчдийн цуснаас уугаад согтохыг би харав. Би түүнийг хараад, ихэд гайхлаа.