Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 12:34 - Ариун Библи 2004

34 Хорт могойн удам аа! Та нар өөдгүй хорон атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхний бялхалаас ам ярьдаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

34 Хорт могойн удам аа! Та нар ёрын муу атлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг.

Onani mutuwo Koperani




Матай 12:34
28 Mawu Ofanana  

Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байхгүй” гэв. Тэд ялзарсан бөгөөд жигшмээр шударга бусыг үйлдсэн. Сайныг үйлддэг хүн байхгүй.


Тэд хэлээ илд мэт ирлэжээ. Тэд хорон үгсээ сум мэт онилсон нь


Тэд хорон зорилго дотор бат зогсдог. Тэд нууцаар урхи тавих тухай ярилцдаг. Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэдэг.


Мэргэн хүний зүрх амаа сургадаг бөгөөд Уруулдаа ятгалгыг нэмдэг.


Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм.


Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг ба түүний зүрх нь балмад хэргийг үйлддэг. Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж, ундаасагчийг ундаар дутагдуулахын тулд ЭЗЭНий эсрэг буруу ярьж, бурхангүй явдлыг үйлддэг.


Шударга ёс хойш хаягдан, үнэн зөв нь холдов. Үнэн нь гудамжинд бүдэрч, шударга явдал нэвтэрч чадахгүй байна.


Хэн ч зөв шударгаар шүүдэггүй, хэн ч үнэнээр өмгөөлдөггүй. Тэд самуун төөрөгдөлд итгэн, худал ярьдаг. Тэд гай тарьж, хилэнцийг төрүүлнэ.


Тийм учраас Эзэн тэдний залуусаас ч таашаал авахгүй. Өнчин, бэлэвсэн хүмүүсийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ бурхангүй ба бурууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс үл хамааран, Түүний уур хилэн эргэхгүй, Өөрийн мутраа сунгасан хэвээр байна.


Сайн хүн өөрийн сайн баялгаас сайныг гаргадаг, муу хүн өөрийн муу баялгаас мууг л гаргадаг.


Харин амнаас гарах зүйл зүрхнээс гарч, тэдгээр нь хүнийг бузарладаг.


Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?


Харин фарисайчууд болон садукайчуудаас олон хүн баптисм хүртэхээр ирж буйг тэр хараад, тэдэнд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугт гэж хэн та нарт сануулсан юм бэ?


Тиймээс тэр өөрөөр нь баптисм хүртэх гэж байсан олонд хандан —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?


Сайн хүн зүрхнийхээ үнэт баялгаас сайныг гаргадаг. Хорон муу нэгэн хорон муу баялгаасаа мууг гаргадаг аж. Учир нь зүрх нь юугаар дүүрснийг ам нь ярьдаг.


Та нар эцэг чинь болох диаволаас гаралтай. Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд үнэн дотор зогсдоггүй. Учир нь түүнд үнэн байдаггүй. Тэр худал хэлэхдээ, чухам өөрөөсөө хэлдэг. Учир нь тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг нь юм.


Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө.


Бузар булай болон мунхаг яриа, эсвэл тоглоом тохуу нь зохимжгүй. Харин оронд нь талархлаа өргө.


Учир нь бид бүгд олон юман дээр бүдэрдэг. Хэрэв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна.


Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр танигддаг юм. Зөвийг үйлддэггүй аливаа хүн Бурханых биш. Ах дүүгээ хайрладаггүй нэгэн нь ч Бурханых биш.


Эртний цэцэн үгэнд “Нүгэлтнээс нүгэл гардаг” гэдэг билээ. Харин би танд гар хүрэхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa