Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Матай 12:31 - Ариун Библи 2004

31 Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсний эсрэг доромжлол уучлагдахгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

31 Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсийг доромжлох нь үл уучлагдана.

Onani mutuwo Koperani




Матай 12:31
15 Mawu Ofanana  

“Нааш ир. Хамт хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно.


Хилэнцтэн нь өөрийн замаа, шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод, ЭЗЭН уруу эргэх болтугай. Түүнийг Тэр өрөвдөнө. Бидний Бурхан уруу эргэгтүн. Учир нь Тэр өгөөмрөөр уучилна.


Тэдэнд өгүүл. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би хорон муу хүний үхэлд огтхон ч баярлахгүй. Харин хорон муу хүн замаасаа эргэж, амьдрахад Би баярлах болно. Өөрийн муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


Түүнээс гадна, ЭЗЭНий нэрийг доромжлох нэгэн нь гарцаагүй алуулах ёстой. Бүх цуглаан түүнийг заавал чулуугаар чулуудах ёстой. Уугуул хүнтэй адил гадаадын хүн мөн ЭЗЭНий Нэрийг доромжлох аваас тэр нь алуулах ёстой.


Хүний Хүүгийн эсрэг үг хэлэгч аливаа хүн уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч нэгэн уучлагдахгүй.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэг.


Хэрэв бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй.


Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн үзээд нигүүлслийн Сүнсийг доромжилсон хүн хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?


Учир нь нэгэнтээ гэгээрүүлэгдсэн бөгөөд тэнгэрлэг бэлгийг амссан, Ариун Сүнсний хуваалцагч болсон,


Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ.


Хэрэв хэн нэг нь үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэж байгаа ах дүүгээ харвал, залбиран гуй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэгсдэд амийг Тэр өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж бий. Үүний төлөө залбир гэж би хэлэхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa