23 Олон түмэн бүгдээрээ ихэд гайхан, —Энэ хүн чинь Давидын Хүү биш үү? гэцгээж эхлэв.
23 Хурсан олон бүгд гайхаж —Энэ чинь Давидын Хүү биш үү? гэцгээв.
Нэгэн Канаан эмэгтэй тэр мужаас ирж, —Давидын Хүү Эзэн, намайг өршөөгөөч. Охиныг маань чөтгөр хэрцгийгээр эзэмдэж байна гэж орилов.
Түүний өмнө хойно нь явж буй хурсан олон —Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа.
Тэгээд Есүсийг үгээ хэлж гүйцмэгц олон түмэн Түүний сургаалыг гайхаж байлаа.
Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн —Давидын Хүү минь ээ. Биднийг энэрээч гэж хашхиран, Түүнийг дагажээ.
Чөтгөр нь зайлуулагдсаны дараа мөнөөх хэлгүй хүн ярихад олон түмэн гайхаж, —Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв.
Миний үйлдсэн бүхнийг надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү? гэсэнд,