30 Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн гэв.
30 Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв.
Мэргэн ухааны зам тааламжит бөгөөд бүх жим нь амар тайван.
Хүн ээ, юу нь сайн болохыг Тэр чамд айлдсан. Шударгыг үйлд, энэрлийг хайрла, өөрийн Бурхантай хамт даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?
Тухайн үед нэгэн амралтын өдөр, тариан талбайн дундуур Есүс явж байв. Шавь нар нь өлсгөлөн байсны улмаас тариан түрүүг шувтран идэж эхлэв.
Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.
Бидний эцгүүдийн, бас бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож, Бурханыг юунд сорино вэ?
Учир нь Ариун Сүнс болон бид доор бичигдсэн зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт тохохгүй байх нь зүйтэй гэж мэдэв.
Учир нь цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна.
Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.
Хэрэв та нар Сүнсээр удирдуулдаг бол Хуулийн дор байхгүй байна.
Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.
Бурханы хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ.