31 Иймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй.
31 Тиймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй.
Та түүнийг Бурханаас арай дор болгож, Алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ.
Тэнгэрийн шувуудыг хар. Тэд тариа тарьж ч, хурааж ч, саравчинд хадгалдаг ч үгүй боловч тэнгэрлэг Эцэг тань тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү?
Хон хэрээг хар. Тэд тариа тарьдаггүй, хураадаггүй. Тэдэнд байр сав ч, агуулах ч байхгүй. Гэвч Бурхан тэднийг тэжээдэг юм. Та нар тэдгээр шувуудаас хамаагүй илүү үнэтэй билээ.