36 Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?
36 Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?
Сатан ЭЗЭНд хариулан —Арьсыг арьсаар! Тийм ээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм.
Хүн Бурханд ашиглагдахаар байж чадах уу? Эсвэл мэргэн хүн өөртөө ашигтай байж чадах уу?
Учир нь тэр үхэхдээ юу ч авч явахгүй. Түүний алдар ч түүний араас бууж ирэхгүй.
Та нар хэлэхдээ «Бурханд үйлчлэх нь ашиггүй юм. Бид Түүний тушаалыг сахиж, түмэн цэргийн ЭЗЭНий өмнө гашуудан явах нь ямар ашиг өгөх вэ?
Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд юугаа өгөх билээ?
Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна.
Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?
Хэрэв хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал юуны ашиг байх билээ?
Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээс ямар үр жимс авсан бэ? Учир нь тэдгээр зүйлсийн төгсгөл бол үхэл болой.