Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Марк 8:33 - Ариун Библи 2004

33 Гэтэл Есүс эргэхдээ шавь нараа хараад, Петрийг зэмлэн —Сатан, Миний араас тонил. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

33 Гэтэл Есүс эргэхдээ шавь нараа хараад, Петрийг загнан —Миний араас зайл, Сатан аа. Чи Бурханы юмсыг бус харин хүмүүний юмсыг л бодож байна гэв.

Onani mutuwo Koperani




Марк 8:33
24 Mawu Ofanana  

Гэвч Давид —Зеруиагийн хөвгүүд минь. Энэ бол миний хэрэг. Та нар өнөөдөр надад дайсагнаж байна. Би өнөөдөр Израилийн хаан мөн гэдгээ мэдэхгүй учир Израильд хүн алах ёстой гэж үү? гэж хэлэв.


Харин тэрээр түүнд —Чи мунхаг эмсийн адилаар ярьж байна. Бид үнэндээ Бурханаас сайныг хүлээн авч, зовлон бэрхшээлийг хүлээн авахгүй байх ёстой юу? гэв. Энэ бүхэнд Иов уруулаараа нүгэл хийсэнгүй.


Зөв шударга хүн намайг энэрэн цохиж, намайг зэмлэг. Энэ нь толгойн тос мэт билээ. Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач, Учир нь миний залбирал хорон муу үйлсийнх нь эсрэг хандсаар л байна.


Нутгийнхаа залууг зүрхэндээ бүү үзэн яд. Хөршөө шулуухан зэмлэж болох боловч түүнээс болж нүгэлд орооцолдож болохгүй.


Харин Есүс түүнд нэг ч үг хэлсэнгүй. Тэгтэл шавь нар нь ирээд, Түүнээс —Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй бидний араас хашхирсаар байна шүү дээ гэж гуйв.


Тэр эргэж Петрт —Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэлээ.


Есүс —Зайл, Сатан аа! “Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг юм гэж хэллээ.


Өөрийг нь хүрээлэн суугчдыг хараад, —Миний ээж болон Миний дүү нарыг харагтун.


Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, тэдний зүрх сэтгэл хатууд харамсаж, тэр хүнд —Гараа сунга гэв. Мөнөөх хүн гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа.


Эзэн эргэж Петрийн зүг харав. «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ дээ» гэж өөрт нь хэлсэн Эзэний үгийг Петр санажээ.


Есүс түүнд —“Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг гэв.


Тэр эргэн тэднийг зэмлэв. [—Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй.


тийм хүнийг махан биеийг нь сүйрүүлэхийн тулд Сатанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс Эзэн [Есүсийн] өдөр аврагдаж болох юм.


Тэдний төгсгөл бол сүйрэл. Тэдний бурхан бол ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэж боддог.


Нүгэл үйлдсээр байгаа хүмүүсийг бүгдийн өмнө зэмлэ. Тэгвэл бусад нь мөн эмээх болно.


Энэ гэрчлэл бол үнэн юм. Ийм учраас тэднийг хатуу зэмлэ. Ингэснээр тэд итгэл дотор эрүүл байн,


Иймээс Христ нэгэнтээ махан биеэрээ зовсон тул та нар ч гэсэн ижил зорилгоор өөрсдийгөө зэвсэглэ. Яагаад гэвэл махан биеэрээ зовсон нэгэн нь нүгэл хийхээ больсон.


Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй.


Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa