28 Тэгээд түүний толгойг тавган дээр авчраад охинд өгөхөд, охин эхдээ өгөв.
28 Тэгээд толгойг нь царан дээр авчирч охинд өгөхөд охин эхдээ өгөв.
Тэднийг гэрт орох үед Иш-бошет нойрсох танхимдаа орон дотроо хэвтэж байсанд, тэд түүнийг цохиж алаад, толгойг нь огтолж авав. Тэд толгойг нь аваад, шөнөжингөө Арабагийн замаар явав.
Элч ирээд, түүнд —Тэд хааны хөвгүүдийн толгойнуудыг авчирлаа гэж мэдэгдэхэд, Иехү —Тэдгээрийг дааман хаалганы орох үүдэнд өглөө болтол хоёр хэсэг болгон овоологтун гэв.
Охин эхийнхээ ятгаснаар —Энэ царан дээр баптисм хүртээгч Иоханы толгойг тавиад надад өгөөч гэж гуйжээ.
Хаан тэр даруй алуурчныг явуулж, түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр очоод, шоронд Иоханыг цаазалжээ.
Иоханы шавь нар үүнийг дуулаад ирж, цогцсыг нь авч хадан булшинд тавьжээ.