Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Марк 5:34 - Ариун Библи 2004

34 Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

34 Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.

Onani mutuwo Koperani




Марк 5:34
19 Mawu Ofanana  

Елиша түүнд —Амар амгалан явагтун гэв. Ингээд Нааман түүнээс хэсэг зайнд холдов.


Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, өөрийн талхыг хөгжилтэйгөөр ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу!


Нөгөө талаар, хэрэв тахилч дотогш орон сайтар ажиглан, байшинг дахин шохойдсны дараа байшинд уг толбо үнэхээр тархаагүй байх аваас, толбо дахин гарч ирээгүйн учир тахилч тэр байшинг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.


Хүмүүс саа өвчтэй нэгэн хүнийг дэвсгэртэй нь Түүн уруу авчрахад, Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд —Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв.


Харин Есүс эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад —Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг эдгээлээ гэлээ. Тэр даруй эмэгтэй эдгэрчээ.


Есүс түүнд —Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэж айлдахад өнөөх хүн тэр даруй дахин хараа орж, замаар Есүсийг дагалаа.


Учир нь Есүс олон хүнийг эдгээсэн тул өвчинд зовж зүдрэгсэд бүгд Түүнд гар хүрэх гэж дайрч байлаа.


Тэр даруй түүний цус гоожих нь татарч, өвчнөөс салснаа биеэрээ мэдрэв.


Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ.


Тэр түүнд —Бос, өөрийн замаар яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэв.


Есүс түүнд —Хараа ор. Итгэл чинь чамайг эдгээв гэжээ.


Есүс тэр эмэгтэйд хандаж —Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав.


Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа гэв.


Паулын ярихыг тэр хүн сонсож байв. Паул түүн дээр харцаа тогтоогоод, түүнд эдгэрэх итгэл байгааг харж,


Тэнд тэд хэсэг хугацаанд байсны дараа ах дүү нараар үдүүлэн өөрсдийг нь илгээгсэд уруугаа амар амгалан буцлаа.


Хуяг энэ үгсийг Паулд дамжуулж —Тэргүүн захирагчид “Та нарыг сулла” гэж хэлүүлэв. Одоо гарч амар тайван яв даа гэхэд


та нарын нэг чинь тэдэнд “Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай” гэж хэлчихээд биед нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ?


Тэгэхэд Ели хариулан, —Амар амгалан явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай! гэв.


Ионатан Давидад —Тайван явагтун. Чи бид хоёр “ЭЗЭН чи бид хоёрын дунд болон миний үр удам ба чиний үр удмын хооронд мөнхөд байх болтугай” хэмээн өгүүлж ЭЗЭНий нэрээр бие биедээ тангарагласан билээ гэв. Тэгээд Давид босож явав. Ионатан хот уруу буцаж явжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa