Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Марк 5:29 - Ариун Библи 2004

29 Тэр даруй түүний цус гоожих нь татарч, өвчнөөс салснаа биеэрээ мэдрэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

29 Тэр даруй цус гоожих нь зогссонд өвчнөөсөө салснаа биедээ мэдрэв.

Onani mutuwo Koperani




Марк 5:29
14 Mawu Ofanana  

Хэрэв энэ газарт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, үр тариа хатан, ган гачиг болж, царцаан сүрэг ба төөлүүрийн сүрэг ирвэл, дайснууд нь тэднийг хотуудынх нь нутаг дотор бүслэн авбал, элдвийн гамшиг өвчин нөмрөх үед,


Тэр чиний бүх гэм бурууг уучилж, Чиний бүх өвчнийг илааршуулдаг.


Тэр Өөрийн үгийг илгээн, тэднийг эдгээж, Тэднийг мөхлөөс нь аварсан.


Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, Тэдний шархыг боодог.


Миний Бурхан ЭЗЭН, Би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд Та намайг эдгээсэн.


Тэр —Хэрэв та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөвийг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, Түүний бүх тогтоолыг сахивал, Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би бол та нарыг эдгээгч билээ гэв.


Нөгөө талаар, хэрэв тахилч дотогш орон сайтар ажиглан, байшинг дахин шохойдсны дараа байшинд уг толбо үнэхээр тархаагүй байх аваас, толбо дахин гарч ирээгүйн учир тахилч тэр байшинг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.


Хэрэв сарын тэмдэгтэй эмэгтэйтэй унтан, хурьцсан хүн байх аваас тэр нь эмэгтэйн гоожилтыг нүцгэлсэн бөгөөд эмэгтэй ч өөрийн цусны гоожилтыг ил гаргасан болой. Тиймээс тэд хоёулаа өөрсдийн ард олны дундаас таслагдах ёстой.


Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй Түүний ард ирж, дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад


Учир нь Есүс олон хүнийг эдгээсэн тул өвчинд зовж зүдрэгсэд бүгд Түүнд гар хүрэх гэж дайрч байлаа.


Учир нь тэр —Хэрэв би зөвхөн Түүний хувцсанд нь хүрвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ.


Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.


Яг тэр үед Есүс олон хүмүүсийг өвчин эмгэгээс нь ангижруулж, бузар сүнсийг нь зайлуулж байлаа. Сохорсон олон хүнд Тэр хараа оруулжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa