14 Гахайчид зугтаж, үүнийг хот, тосгодод мэдэгдэв. Тэгээд хүмүүс юу болсныг үзэхээр иржээ.
14 Гахайчид зугтаж, үүнийг хот хөдөөгүй ярив. Тэгээд хүмүүс юу болсныг үзэхээр иржээ.
Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайны өмнө бүү хая. Тэд түүнийг хөл дороо гишгэчихээд, эргэж чамайг хэсэглэн тастчих вий.
Гахайчид зугтан хот уруу орж, болсон явдал болоод чөтгөрт эзэмдүүлж байсан хүмүүсийн тухай мэдүүлэв.
Есүс тэдэнд зөвшөөрөв. Бузар сүнснүүд хүнийг орхиж, гахайнуудад шүглэв. Хоёр мянга орчим гахайн сүрэг эгц эргээс нуур уруу ухасхийж нуурт живцгээлээ.
Тэд Есүс уруу ирээд, чөтгөрт, «Легионд» эзэмдүүлж байсан яг тэр хүн хувцасласан, эрүүл саруул сууж байхыг хараад ихэд айв.
Юу болсныг гахайчид хараад гүйн одож, үүний тухай хот хөдөөгүй зар түгээв.