29 Харин үр боловсормогц ургац хураах цаг болсон тул тэр даруй тэр хүн хадуур хүргэнэ гэв.
29 Харин үр боловсормогц, ургац хураах цаг болсон тул тэр даруй хадуур хүргэнэ гэв.
Цагт нь хурааж юүжилсэн тариа адил чи бүрэн хүч тэнхээтэй байхдаа булшинд орно.
Ургац боловсорсон тул хадуурыг оруулагтун. Дарсны шахуурга нь дүүрэн байгаа тул ирээд гишгэгтүн. Тэдний бузар муу явдал нь асар их учраас торхнууд сагаж байна.
Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадах хүмүүстээ «Эхлээд зэрлэг өвсийг зулгааж, боогоод шатаахад бэлэн болго. Харин буудайг цуглуулж амбаарт хийцгээ» гэж хэлнэ” гэв.
Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог.
Галыг захирах хүчтэй өөр тэнгэр элч тахилын ширээнээс гарч ирээд, хурц хадууртай тэнгэр элчид хандан —Хурц хадуураа илгээ. Үзэм нь боловсорсон тул дэлхийн усан үзмийн модноос үзмийн багцыг хураагаач гэж чанга дуугаар дуудан хэлэв.