37 Есүс чанга дуу гаргаад, эцсийн амьсгалаа хураав.
37 Есүс чанга дуу гаргаад, амьсгал хураав.
Есүс дахин чангаар хашхираад Өөрийн сүнсээ гаргажээ.
Нэг нь гүйгээд, далайн хөвөнд цагаан цууг шингээн хулсны үзүүрт тохоод, Түүнд уулгахаар өгөхдөө —Елиа Түүнийг буулгаж авахаар ирэх эсэхийг харцгаая гэв.
Есүс —Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгалаа хураав.
Есүс цууг амсаж —Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ даатгав.
Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.