Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Марк 13:7 - Ариун Библи 2004

7 Та нар дайн болон дайн дажны сураг чимээ сонсвол, бүү ай. Тэдгээр нь болох ёстой юм. Харин энэ нь хараахан төгсгөл бишээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Та нар дайны тухай ба дайны чимээ сонсвол бүү цочирд. Тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм.

Onani mutuwo Koperani




Марк 13:7
17 Mawu Ofanana  

Учир нь бид үхэх нь гарцаагүй бөгөөд газарт асгагдаад, дахин цуглуулж үл чадах устай адил юм. Гэлээ ч Бурхан амь тасалдаггүй, харин хөөгдсөн хүнийг Өөрөөсөө зайлуулахгүйн тулд арга замуудыг төлөвлөдөг.


Тэрээр муу мэдээнээс айхгүй. ЭЗЭНд итгэн түүний зүрх бат юм.


Түмэн цэргүүд намайг бүслэвч Миний зүрх айхгүй. Миний эсрэг дайн гарсан ч, Энэ бүгдийн дунд би итгэлтэй байх болно.


Гэнэтийн аймшгаас бүү ай. Хар санааны хор хөнөөл ирэх үед ч бүү ай.


—Энэ хүмүүсийн хуйвалдаан гэж үзэж байгаа бүхнийг хуйвалдаан гэж хэлж болохгүй. Тэдний айж байгаа юмнаас бүү ай, бүү түгш.


Газар нутагт сонсогдох мэдээнд зүрх чинь бүү мохож, бүү айгтун. Учир нь нэг жил мэдээ ирж, үүний дараа ондоо жилд ондоо мэдээ, удирдагч нь удирдагчийнхаа эсрэг, газар нутагт хүчирхийлэл ирнэ.


Бүдрүүлэх сааднуудынхаа улмаас ертөнц золгүй еэ! Юу гэвэл бүдрүүлэх саад ирэх нь зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй еэ!


Херод хаан болон бүх иерусалимчууд үүнийг сонсоод бачимдаж гэнэ.


Олон хүн Миний нэрээр ирж, “Би бол Тэр” гэж хэлээд олон хүнийг төөрөлдүүлнэ.


Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно. Олон газар хөдлөлтүүд болно. Бас өлсгөлөнгүүд болно. Эдгээр нь төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм.


Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ.


Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.


Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод, —Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ шүү дээ гэжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa