33 Анхаар, сонор сэрэмжтэй байгтун. Учир нь тэрхүү товлосон цаг хэзээ байхыг та нар мэдэхгүй.
33 Болгоомжлогтун, сэрэмжлэгтүн. Учир нь тэрхүү цаг хэзээг та нар эс мэднэ.
Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй.
Харин болгоомжлогтун. Үзэгтүн. Би та нарт бүхнийг урьдаас хэлсэн.
Та нар ч мөн бэлэн байгтун. Та нарын бодоогүй цагт чинь Хүний Хүү хүрч ирнэ гэв.
Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалынх нь талаар махан биеийг юугаар ч бүү ханга.
Сэрэмжтэй бай. Итгэл дотроо бат зогс. Эр хүн шиг бай. Хүчтэй байгтун.
Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг бай.
Өөрсдийгөө залбиралд зориул. Залбирахдаа талархалтай, сэрэмжтэй байгтун.
Хэн чинь ч Бурханы нигүүлслээс салахгүйн тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил.
Бүх юмсын төгсгөл ойр ирчихээд байна. Тиймээс зөв шүүн тунгааж, залбиралдаа эрүүл байгтун.
Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг.
(Харагтун, Би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерөөлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий.)
Сэрэгтүн, үхэх гэж байсан үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь Миний Бурханы өмнө чиний үйлс гүйцэлдснийг Би олсонгүй.