8 Олон хүмүүс хувцсаа, зарим нь талбайгаас цавчиж авчирсан найлзуурыг зам дээр дэвсжээ.
8 Олон түмэн дээлээ зам дээр дэвсэж, зарим нь талбайгаас цавчсан найлзуурыг дэлгэжээ.
Тэгэхэд тэд яаравчлан, хүн бүр өөрийн хувцсаа авч, Иехүгийн хөлийн доор гишгэх газарт нь дэвсэн тавиад, бүрээ үлээн, —Иехү бол хаан гэцгээв.
Эхний өдөр та нар өөрсдөдөө гоё модны навч, далдуу модны мөчир, навчит модны гишүү, голын бургасыг авч, долоо хоногоор өөрсдийн Бурхан ЭЗЭНий өмнө баясагтун.
Цугласан хүмүүсийн ихэнх нь дээл хувцсаа зам дээр дэвсэхэд, зарим нь модноос мөчир огтлон зам дээр тавьж байлаа.
Тэд дудранг Есүс уруу авчраад, дээр нь хувцсаа тохоход Есүс мордов.
Өмнө хойно нь явсан хүмүүс хашхиралдан —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!