Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Марк 11:23 - Ариун Библи 2004

23 Үнэнээр Би та нарт хэлье. Хэн боловч энэ ууланд хандан “Өргөгдөж тэнгист хаягдагтун” гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа нь бүтнэ гэдэгт итгэвэл тэр чинь ёсоор болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

23 Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар энэ ууланд “Дээш өргөгдөж тэнгист хаягд” гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа чинь бүтнэ гэдэгт итгэвэл энэ нь биелэх болно.

Onani mutuwo Koperani




Марк 11:23
11 Mawu Ofanana  

ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө.


Есүс үүнийг сонсоод тэндээс гарч завиар зэлүүд газар уруу ганцаараа явжээ. Хурсан олон сонсоод, хотоос гарч Түүнийг явганаар дагалаа.


Есүс —Итгэл чинь бага учраас. Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал, энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлбэл тэр нь нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж байхгүй болно.


Есүс хариуд нь —Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл “Дээш өргөгдөж тэнгист хаягд” гэж хэлсэн ч энэ нь биелэх болно.


Эзэн —Хэрэв та нар гичийн үр шиг итгэлтэй байвал, энэ ялам модонд “Үндсээрээ сугарч, тэнгист урга” гэсэн ч тэр дагах л болно.


Та нар Миний нэрээр юуг ч гуйсан, Эцэг Хүүгээрээ алдаршуулагдахын тулд Би түүнийг хийнэ.


Хэрэв та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэх болно.


Хэрэв би эш үзүүлэх чадвартай, мөн бүх нууцууд болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр байхгүй бол би юу ч биш.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa