Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Малахи 1:9 - Ариун Библи 2004

9 “Харин Түүнийг бидэнд нигүүлсэнгүй хандуулахын тулд та нар одоо Бурханы тааллыг хайхгүй гэж үү? Та нар иймэрхүү өргөлүүдтэй байхад, Тэр та нарын хэн нэгнийг элэгсэгээр хүлээн авах уу?” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 “Харин Түүнийг бидэнд нигүүлсэнгүй хандуулахын тулд та нар одоо Бурханы тааллыг хайхгүй гэж үү? Та нар иймэрхүү өргөлүүдтэй байхад, Тэр та нарын хэн нэгнийг элэгсэгээр хүлээн авах уу?” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani




Малахи 1:9
15 Mawu Ofanana  

Дараа нь Левийн тахилч нар босож, ард түмнийг ерөөв. Тэдний дуу сонсогдож, тэдний залбирал Түүний ариун оршихуй болох тэнгэрт хүрсэн ажээ.


Тэгэхэд Мосе өөрийн Бурхан ЭЗЭНээс гуйж —ЭЗЭН, агуу хүч, хүчирхэг мутраар Египетийн нутгаас гаргасан Өөрийнхөө ард түмний эсрэг Таны уур хилэн яагаад шатна вэ?


Иудагийн хаан Хезекиа болон бүх Иуда түүнийг алсан уу? Тэрээр ЭЗЭНээс эмээн, ЭЗЭНий тааллыг гуйсан бөгөөд ЭЗЭН тэдний эсрэг зарласан золгүй явдлын талаар Өөрийн бодлоо өөрчлөөгүй гэж үү? Харин бид өөрсдийнхөө эсрэг агуу том бузар муу зүйл үйлдэж байна гэж хэлэв.


Харин тэд эш үзүүлэгчид мөн болоод ЭЗЭНий үг тэдэнтэй хамт байгаа бол, ЭЗЭНий өргөөнд, Иудагийн хааны гэрт болон Иерусалимд үлдсэн сав суулгуудыг Вавилон уруу явуулахгүйн төлөө түмэн цэргийн ЭЗЭНээс тэд одоо гуйг.


Босогтун, шөнийн харуулуудын эхэнд шөнөөр чангаар хашхир. Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга. Гудамж бүрийн эхэнд өлссөнөөс болж үрэгддэг балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө Түүн уруу гараа дээш өргө”.


ЭЗЭН тунхаглаж байна. “Харин одоо ч гэсэн мацаг барин, уйлан, гашуудаж бүх зүрхээрээ Над уруу эргэгтүн!


ЭЗЭНд үйлчлэгчид болох тахилч нар сүмийн үүдний танхим болон тахилын ширээний хооронд уйлагтун. Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч. Өөрийн өвийг доромжлол болон үндэстнүүдийн дунд зүйрлэл бүү болгооч. Яагаад тэд ард түмнүүдийн дунд «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэж хэлэх ёстой юм бэ?” гэж хэлэг.


Та нар Надад шатаалт тахилууд, идээн өргөлүүдийг өргөсөн ч Би хүлээн авахгүй. Түүгээр ч барахгүй та нарын тарган малын эвийн тахилууд уруу ч харахгүй.


Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, Түүний хүслийг үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ.


Бурханд ялгаварлах үзэл байдаггүй.


Хэрэв та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, дэлхий дээр байх хугацаандаа эмээн биеэ авч яв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa