46 Чи Миний толгойг тосоор тослоогүй. Харин тэр үнэт тосоор хөлийг минь тослов.
46 Чи толгойг минь ч тосоор тослоогүй, тэр харин үнэт тосоор хөлийг минь тослов.
Ингээд Давид газраас босож, угаал үйлдэн, биеэ тослоод, хувцсаа сольжээ. Тэр ЭЗЭНий өргөөнд орж, хүндэтгэн мөргөв. Дараа нь гэртээ харин, хоол бэлтгүүлж, идэв.
Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж, тэндээс ухаалаг эмэгтэйг авчруулаад, түүнд —Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, яг одоо гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэхгүй, харин талийгаачийн араас олон өдөр эмгэнэж буй эмэгтэй мэт бологтун.
Хүний зүрхийг баясгадаг дарсыг, Нүүрийг өнгөлдөг тосыг болон Хүний зүрхийг тэнхрүүлдэг хоол хүнсийг гаргуулахын тулд юм.
Та миний дайснуудын өмнө надад ширээ засдаг. Та миний толгойг тосоор тосолсон. Аяга минь дүүрч бялхдаг.
Цаг үргэлжид хувцас тань цагаан байг, толгой дээр чинь үргэлж тос байг.
Бүтэн гурван долоо хоног дуустал би амтат хоол ч идсэнгүй, мах ба дарс ч амандаа хүргэсэнгүй, ямар ч тос түрхсэнгүй.
Тэд өөрсдийгөө хамгийн сайн тосоор тосолж, тахилд хэрэглэдэг аяганаас дарс уудаг боловч Иосефын балгаснуудын төлөө харж гашууддаггүй.
Чи тариалах боловч хураахгүй. Чи чидун шахах боловч өөрийгөө тосоор тослохгүй. Мөн усан үзмийг шахах боловч чи дарс уухгүй.
Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа.
Тийм учраас Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр ихэд хайрласан. Харин багахан шигээр уучлагдсан нэг нь бага хайрладаг гээд,
Тиймээс чи биеэ угаан, тослоод, хамгийн гоё хувцсаа өмсөн, үтрэм уруу оч! Гэвч тэр хүнийг идэж, ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул.