Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 6:8 - Ариун Библи 2004

8 Харин Тэр тэдний бодлыг мэдээд, хатангир гартай хүнд —Бос, урагшаа гар гэсэнд, тэр босож урагшаа гарлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Харин Тэр тэдний бодлыг мэдээд, хатангир гартай хүнд —Босоод, урагшаа гарч ир гэсэнд тэр босож урагшаа гарлаа.

Onani mutuwo Koperani




Лук 6:8
19 Mawu Ofanana  

Миний хүү Соломон оо, өөрийн эцгийн Бурханыг таньж мэдэн, бүх зүрх болон оюун ухаанаараа Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН бүх зүрхнүүдийг шалгаж, бодол санааны хандлага бүрийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Түүнийг олно. Харин чи Түүнийг умартах аваас, Тэр чамайг мөнхөд орхино.


Өө, Бурхан минь, Та хүний зүрхийг тандан мэдэж, цэх шулуун байдлыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэддэг учир би чин үнэнч зүрхээрээ эдгээр бүх зүйлийг сайн дураараа өргөсөн юм. Тиймээс одоо энд байгаа Таны ард түмэн Танд сайн дураараа өргөлүүдээ өргөж байгааг хараад би баярлаж байна.


Та бүх юмсыг үйлдэж чаддаг бөгөөд Таны төлөвлөсөн зүйлсийн нэг нь ч бүтэлгүйтдэггүй гэдгийг би мэддэг.


Бурхан үүнийг олж илрүүлэхгүй байсан гэж үү? Учир нь Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм.


Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртлээ Тэр зүрх алдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.


Есүс тэдний бодлыг мэдээд, —Та нар зүрх сэтгэлдээ юунд бузар мууг бодно вэ?


Есүс хатангир гартай хүнд —Босоод, урагшаа гар гээд,


Есүс түүнийг хараад, дуудаж —Эмэгтэй, та өвчнөөсөө чөлөөлөгдлөө гээд


Харин тэдний бодлыг мэдсэн Есүс тэдэнд —Та нар яагаад ингэж бодов?


Есүс тэдэнд хандан —Би та нараас асууя, Амралтын өдөр сайныг эсвэл мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь ёсонд нийцэх вэ? гээд,


Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв.


Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Есүс гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Миний хоньдыг тэжээ.


Намайг Илгээгчийн ажлыг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна.


Гэвч би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.


Учир нь хаан эдгээр хэргүүдийн талаар мэддэг бөгөөд би түүнтэй зориг гарган ярьдаг. Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул аль нь ч түүний харааны гадна байхгүй гэдэгт би итгэж байна.


Мөн эсэргүүцэгчдийн юунаас ч айж сүрдэхгүй байгааг чинь би сонсох болно. Тэгээд ч айж сүрдэхгүй байх нь тэдний хувьд сүйрлийн тэмдэг, харин та нарын хувьд авралын тэмдэг юм. Энэ нь Бурханаас ирдэг юм.


Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг.


Иймээс Христ нэгэнтээ махан биеэрээ зовсон тул та нар ч гэсэн ижил зорилгоор өөрсдийгөө зэвсэглэ. Яагаад гэвэл махан биеэрээ зовсон нэгэн нь нүгэл хийхээ больсон.


Түүний хүүхдүүдийг Би үхлээр хөнөөнө. Би бол оюун санааг хийгээд зүрхийг Нягтлагч гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн нэг бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa