11 Харин тэд уур хилэнгээр дүүрч, Есүсийг хэрхэх талаар өөр хоорондоо ярилцацгаав.
Наран доорх бүх юмсад буюу бүх хүнд нэг л хувь зохиол байдаг нь бузар юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох ажээ.
тэд өөр хоорондоо —Энэ нь бид талх аваагүйгээс болсон хэрэг гэцгээв.
Фарисайчууд ба ахлах тахилч нар Түүний сургаалт зүйрлэлүүдийг сонсоод, Тэр өөрсдийнх нь тухай ярьсныг ойлгов.
Синагогт байгсад бүгд үүнийг сонсоод уур хилэнгээр дүүрч,
тэднийг бүгдийг нь тойруулан харснаа түүнд —Гараа сунга гэв. Тэр хүн гараа сунгахад гар нь зүгээр болсон байлаа.
Тэдгээр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв.
Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд зөвлөлдөж —Бид юу хийх вэ? Энэ хүн олон тэмдгийг үйлдэж байна.
Үүний дараа нь Есүс Галилаар явж байлаа. Учир нь иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм.
Бүх синагогт би тэднийг дахин дахин залхааж, Бурханыг доромжлуулахыг хүчээр оролдон, тэдэнд хилэгнэн уурласандаа бүр харийн хотуудад ч очиж, тэднийг мөшгөн мөрдөж байв.
Тэгээд тэднийг зөвлөлийн байрнаас гарахыг тушаагаад өөр хоорондоо зөвлөлдөн, —
Гэвч Петр, Иохан нар тэдэнд —Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ.
Гэтэл тэд үүнийг сонсоод уурсан хилэгнэж, тэднийг алахыг завджээ.
Үүнийг сонссон тэдний хорсол буцалж, шүдээ хавирч байлаа.
Гэвч тэд илүү амжилт олохгүй. Учир нь тэр хоёрын мунхаглал бүгдэд илэрхий болсончлон, тэдний мунхаглал ч илэрхий болно.