20 Тэдний итгэлийг хараад Есүс —Анд минь, нүгэл чинь уучлагдсан гэхэд
20 Итгэлийг нь харсан Есүс —Анд минь, нүгэл чинь уучлагдсан гэхэд
Тэнгэр элч өгүүлрүүн —Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.
Би өөрийн жаргалын төлөө их зовлон амссан. Та миний сүнсийг сүйрлийн нүхнээс хамгаалав. Учир нь миний бүх нүглийг Та нурууныхаа араар хаясан.
Хүмүүс саа өвчтэй нэгэн хүнийг дэвсгэртэй нь Түүн уруу авчрахад, Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд —Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв.
“Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх, эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ?
Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд —Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан гэв.
эмэгтэйд —Нүгэл чинь уучлагдсан гэлээ.
Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв.
Дараа нь Есүс түүнийг сүмд олоод —Харагтун, чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүйн тулд дахиж нүгэл бүү үйлд гэв.
Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрх сэтгэлээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.
Паулын ярихыг тэр хүн сонсож байв. Паул түүн дээр харцаа тогтоогоод, түүнд эдгэрэх итгэл байгааг харж,
Та нар хэн нэгнийг ямар нэгэн юмаар нь уучилбал, би бас уучилна. Хэрэв би хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилсан бол та нарын төлөө Христийн оршихуйд уучилсан билээ.
Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил.
Гэвч хэн нэг чинь “Чамд итгэл байна. Харин надад үйлс байна. Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд өөрийн итгэлийг үйлсээрээ харуулъя” гэж хэлж болох юм.