37 Түүний тухай зар хавийн бүх газраар тархаж байлаа.
Үзэгтүн, Миний зарц ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, хүндэтгэгдэн үлэмж магтагдана.
Энэ тухай зар тэр нутаг даяар таржээ.
Гэвч тэд гараад, Түүний тухай зарыг тэр нутаг даяар тараалаа.
Түүний тухай зар тэр даруй Галил орчмын бүх нутгаар газар бүрд тархжээ.
Гэтэл тэр гараад болсон бүхнийг ярин зарлаж эхэлсэн ба үүнээс болоод Есүс хотод илээр явах боломжгүй болж, хүнгүй газруудад байх болов. Харин зүг бүрээс хүмүүс Түүнийг зорин ирсээр байлаа.
Херод Хаан үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурссан байлаа. Хүмүүс —Баптисм хүртээгч Иохан үхэгсдээс амилжээ. Тийм учраас Түүнд гайхамшигт хүч байна гэж ярилцаж байв.
Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа.