24 Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Нэг ч эш үзүүлэгч төрөлх хотдоо хүндлэгддэггүй.
Тэд Түүнд гомдов. Харин Есүс тэдэнд —Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, гэрийнхнээсээ өөр газар л хүндлэгддэг юм гэж айлдав.
Есүсийн үгнээс нь болж улам олон хүн итгэв.
Учир нь эш үзүүлэгч нутагтаа хүндлэгддэггүйг Есүс Өөрөө гэрчлэн харуулсан юм.
Би бол Киликийн Тарс хотод төрсөн иудей хүн. Харин энэ хотод өсөж, Гамалиелын дор эцэг өвгөдийн хуулийн чанд байдлын дагуу сурч, өнөөдөр та бүгд ямар байгаачлан л Бурханы төлөө зүтгэгч болсон билээ.