6 аливаа махан бие Бурханы авралыг үзнэ” гэнэ» гэжээ.
6 Махбодтой бүхэн Бурханы авралыг үзнэ” гэнэ» гэжээ.
Дараа нь ЭЗЭНий алдар илэрхийлэгдэж, бүх махан бие хамтдаа үзнэ. Учир нь ЭЗЭНий ам айлдлаа” гэв.
Тэр “Иаковын овгуудыг босгон, Израилийн нөөцлөгдөгсдийг сэргээхийн тулд чи Миний Зарц байх нь өчүүхэн хэрэг. Би мөн Өөрийн авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.
ЭЗЭН Өөрийн ариун мутрыг бүх үндэстнүүдийн өмнө илэрхийлэв. Дэлхийн бүх хязгаар бидний Бурханы авралыг үзнэ.
Есүс тэдэнд —Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун.
Иудей болон грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана.
Гэвч би хэлье. Тэд хэзээ ч сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон. «Тэдний дуу хоолой бүх газарт, Тэдний үгс дэлхийн зах хязгаарт ч хүрсэн» гэсэн байдаг.