10 Цугласан олон түүнээс —Тэгвэл бид юу хийх ёстой юм бэ? гэж асууцгаав.
Зарим татвар хураагчид баптисм хүртэхээр бас ирж, түүнээс —Багш аа, бид яах болж байна? гэхэд, —
Зарим цэргүүд —Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд, тэр —Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ.
Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимсийг бий болгогтун. “Абрахам бол бидний эцэг ” гэж дотроо бүү хэл. Би та нарт хэлье. Бурхан энэ чулуунуудыг ч Абрахамын хүүхдүүд болгож чадна.
тэднийг гаргах зуураа —Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэв.
Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав.
Петр тэдэнд —Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно.
Бос, хот уруу оч. Чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно гэв.