28 Тэд зорьж явсан тосгондоо ойртон ирэх үед Тэр цаашаа явах гэж байгаа мэт байв.
28 Тэд зорьж явсан тосгондоо ойртох үед Тэр цаашаа явах гэж байгаа мэт байв.
Эзэнтнүүд минь ээ! Зарцынхаа гэрээр орж, хөлөө угааж, хоноод, маргааш өглөө эрт босож, аян замдаа гарна уу? гэсэнд тэд —Үгүй, бид гадаа талбайд хононо гэв.
Тэр хүн —Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков —Таны намайг ерөөхөөс нааш би таныг явуулахгүй гэжээ.
Иосеф ах нараа хараад, тэднийг таньсан боловч таньдаггүй хүн шиг —Та нар хаанаас ирэв? хэмээн ширүүн дуугаар хэлсэнд тэд —Бид үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээлээ гэв.
Салхи сөрөн явж байсан тул шавь нар нь сэлүүрдэн хүчээ барж буйг Тэр хараад, шөнийн дөрөв дэх манааны үед Есүс нууран дээгүүр алхаж, тэднийг зүглэн ирж байв. Тэдний хажуугаар өнгөрөх санаатай явж байтал,
Тэд Түүнийг ятган —Бидэнтэй хамт байгаач. Хэдийн нар хэвийж орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй байхаар болж, гэрт оров.