38 Түүний дээд талд «Энэ бол иудейчүүдийн Хаан» гэж бичсэн пайз байлаа.
38 Бас Түүний дээр «Энэ бол иудейчүүдийн Хаан» гэсэн бичээс байлаа.
Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ.
Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс —Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс —Та ч хэлж байна гэв.
Тэд Түүний толгойн дээр «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж бичсэн пайзыг хадлаа.
Иудейчүүдийн Хаан, мэнд хүргэе гэж тохуурхаж байв.
Ялынх нь пайзан дээр «Иудейчүүдийн Хаан» гэж бичсэн байлаа.
Израилийн Хаан энэ Христ, одоо загалмайнаасаа буу л даа. Тэгвэл бид хараад, итгэе гэж байв. Есүстэй хамт цовдлогдсон тэр хүмүүс ч мөн адил Түүнийг доромжилж байлаа.
Пилат Түүнээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуухад Тэр түүнд —Та ч хэлж байна гэв.
Тэд Түүн дээр ирж —Иудейчүүдийн хааныг мэндчилье гээд нүүрийг нь алгадав.