33 тэр Түүнд —Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна гэв.
Өөрийн зүрхэндээ итгэдэг хүн мунхаг. Харин мэргэн хүн аюулаас зайлдаг.
ЭЗЭН, хүний зам өөрт нь байдаггүйг би мэднэ. Өөрийн алхмаа чиглүүлэхээр алхдаг хүнд ч байдаггүйг би мэднэ.
Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?
Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Миний уух аяганаас та нар ууж чадах уу? гэсэнд тэд —Чадна гэцгээв.
Гэтэл Петр Түүнд —Хэдийгээр бүх хүмүүс бүдэрсэн ч би бүдрэхгүй гэхэд,
Гэвч Петр бүр их хүчлэн —Би хичнээн Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй гэв. Тэд бүгдээрээ бас тэгж хэлж байлаа.
Есүс —Петр ээ, Би чамд хэлье. Өнөөдөр чи Намайг танихгүй гэж гурвантаа үгүйсгэх хүртэл чинь тахиа донгодохгүй гэв.
Петр үүнийг үгүйсгэж, —Эмэгтэй, Түүнийг чинь би танихгүй гэжээ.
Есүс —Миний төлөө чи амиа зориулна гэж үү? Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэх болно.
Тэгтэл Паул —Юунд уйлж та нар зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ.