14 Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв.
Орой болоход Тэр шавь нарын хамт ширээнд тухлан сууж байлаа.
Орой болоход Есүс арван хоёрынхоо хамт ирлээ.
Элч нар Есүс уруу цуглан ирэв. Тэд хийсэн, заасан бүхнээ Түүнд айлтгалаа.
Тэд явж, Түүний айлдсаар бүгдийг ёсоор нь биелүүлж, Дээгүүр Өнгөрөх баярт бэлдэв.
Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ.