Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 20:10 - Ариун Библи 2004

10 Тэгээд ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тэдэн уруу боолоо явуулжээ. Гэтэл усан үзмийн тариаланчид түүнийг зодоод, гар хоосон буцаав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тариаланчид уруу боолоо явуулжээ. Гэтэл тариаланчид түүнийг зодоод, хоосон буцаав.

Onani mutuwo Koperani




Лук 20:10
32 Mawu Ofanana  

Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад —ЭЗЭНий Сүнс чамд ярихаар надаас яаж ирсэн бэ? гэв.


Гэсэн хэдий ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгчид болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад анхааруулж, —Өөрсдийн бузар муу замуудаас эргэж, та нарын эцэг өвгөдөд Миний тушаасан болон Өөрийн зарц нар эш үзүүлэгчдээр дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийн дагуу Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдаж байв.


Тиймээс Ханун Давидын түшмэдийг барьж, сахлыг нь хусаад, өмссөн хувцсыг нь өгзөг хавиар, голоор нь тайраад, буцаан явуулав.


Аса үзмэрчид уурлан, түүнийг шоронд хийв. Учир нь энэ явдлаас болж тэрээр түүнд хилэгнэсэн билээ. Мөн Аса яг тэр үед зарим хүмүүсийг хавчив.


Гэвч тэд дуулгаваргүй болж, Таны эсрэг тэрсэлж, Өөрсдийнхөө нурууны ар уруу Таны хуулийг хаясан. Тан уруу эргэж ирүүлэхийн тулд тэднийг ятгасан Таны эш үзүүлэгчдийг тэд алж, Аймшигт доромжлолыг үйлдсэн.


Харин Та тэднийг олон жил хүлцэж, Өөрийн Сүнсээр, Өөрийн эш үзүүлэгчдээр дамжуулан ятгасан ч тэд чих тавьсангүй. Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв.


Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд Навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.


“Чиний үр хүүхдүүдийг Би дэмий цохижээ. Тэд ямар ч гэсгээлтийг хүлээн авсангүй. Чиний илд сүйтгэгч арслан мэт эш үзүүлэгчдийг чинь залгив.


Пашхур эш үзүүлэгч Иеремиаг жанчуулан, ЭЗЭНий өргөөний дэргэдэх Бениамины дээд Дааман Хаалганд түүнийг дөнгөлөв.


Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарц нараа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр өөрсдийн бузар муу замаасаа эргэж, өөрсдийн үйлсээ засаж, өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.


Тэд зүрх сэтгэлдээ “Намрын болон хаврын бороог хоёуланг нь улиралд нь өгдөг, бидэнд зориулан ургацын тогтоогдсон долоо хоногуудыг хадгалдаг ЭЗЭН Бурханаасаа одоо эмээцгээе” гэдэггүй.


Иерусалим аа, Иерусалим аа, өөрт нь илгээгдэгсдийг чулуудан, эш үзүүлэгчдийг алдаг хот оо! Тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэгчлэн Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн их хүсэв. Гэтэл та нар хүссэнгүй.


Тэр өөр боолоо явуулсанд, тэд бас л түүнийг зодож доромжлон гутаагаад, гар хоосон буцаажээ.


Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар холын аянд гарчээ.


Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс ургуулж, та нарын үр жимс үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр Миний нэрээр та нар Эцэгээс юуг ч гуйсан Тэр та нарт өгөх юм.


Тийм учраас ах дүү нар минь, та нар Христийн биеэр дамжуулан Хуульд үхсэн. Ингэснээр Бурханы төлөө бид үр жимс гаргахын тулд үхэгсдээс амилсан өөр Нэгэнтэй та нар холбогдох юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa