41 Түүний эцэг эх жил бүр Дээгүүр Өнгөрөх баяраар Иерусалим уруу явдаг байв.
41 Эцэг эх нь жил бүр, Алгасалын баяраар Иерусалим явдаг байв.
Та нар түүнийг идэхдээ бүсээ бүсэлж, хөлдөө шаахайгаа углаад, гартаа таягаа бариад, яаравчлан ид. Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр юм.
Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон, үе уламжлан түүнийг улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ.
Жилд гурван удаа танай бүх эрчүүд Израилийн Бурхан, Эзэн БУРХАНы өмнө үзэгдэх ёстой.
Эхний сард, уг сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр болдог.
Дараа нь эхний сарын арван дөрөвний өдөр ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр болох ёстой.
Түүнийг арван хоёр настай байхад нь Баярын заншил ёсоор тэд мөн тийш явцгаав.
Иудейчүүдийн Дээгүүр Өнгөрөх баяр ойртсон байлаа. Олон хүн өөрсдийгөө ариусгахаар Дээгүүр Өнгөрөх баяраас өмнө нутгаасаа Иерусалим уруу иржээ.
Дээгүүр Өнгөрөх Баяраас өмнө Есүс энэ ертөнцөөс салж Эцэг уруугаа очих цаг нь болсныг мэдээд, дэлхийд байгаа Өөрийн хүмүүсийг хайрлан, тэднийг эцэст нь хүртэл хайрлав.
Иудейчүүдийн Дээгүүр Өнгөрөх баяр ойртож байсан бөгөөд Есүс Иерусалим уруу очив.
Иудейчүүдийн баяр болох Дээгүүр Өнгөрөх баяр ойртсон байлаа.
Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь Өөрийн нэрийг оршоохоор сонгож авах тэр газарт та нар миний тушаасан бүхнийг авч очих ёстой. Та нар өөрсдийн шатаалт тахил, өөрсдийн тахил, аравны нэг хувийн өргөл, өөрсдийн гарын дээдлэн барих тахил, өөрсдөө ЭЗЭНд тангараглаж барих шилмэл тангаргийн өргөл бүхнээ аваачиж,
Харин чи ЭЗЭН Бурханыхаа сонгож авах тэр газарт өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө хөвгүүд, охид, зарц, шивэгчид, хотынхоо левичүүдтэй хамт түүнийг идэж, бас өөрийнхөө хийж бүтээсэн бүхний төлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэ.
Жилд гурван удаа танай бүх эрчүүд Түүний сонгох газарт Исгээгүй Талхны баяр, Долоо Хоногийн баяр, Майхан баяраар ЭЗЭН Бурханыхаа өмнө үзэгдэх ёстой. Тэд ЭЗЭНий өмнө гар хоосон үзэгдэж болохгүй.
Дараа нь Елкана амлалтаа биелүүлэн жилийн тахилыг ЭЗЭНд өргөхөөр гэр бүлийн хамт явах боллоо.
Тэр хүн жил бүр Шилод түмэн цэргийн ЭЗЭНд мөргөж, тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа. Тэнд Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ЭЗЭНий тахилч нар байв.