19 тэр түүнд мөн “Чи таван хот захирах эрхтэй” гэлээ.
Сайн сайхан яваарай гэж зөв хүмүүст хэлэгтүн. Учир нь тэд өөрсдийнхөө үйлдлийн үр жимсийг идэх болно.
Хоёр дахь нь ирж, “Эзэн, таны нэг мина таван мина болсон” гэхэд
Өөр нэг нь ирж, “Эзэн, үзэгтүн, би таны нэг минаг алчууртаа боогоод хав дарчихсан.
Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай.
Таригч, услагч нь нэг юм. Тэд тус бүрдээ хөдөлмөрийнхөө дагуу шагналаа авах болно.
Тэгэхлээр ийм байна. Хармыг тарьдаг хүн хармыг хураана. Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана.
Та нар бидний гүйцэлдүүлснийг алдалгүй, харин дүүрэн шагналыг хүлээн авахын тулд өөрсдийгөө хяна.