13 Тэд дуугаа өндөрсгөн —Есүс, Эзэнтэн, биднийг өршөөгөөч! гэв.
Нэгэн Канаан эмэгтэй тэр мужаас ирж, —Давидын Хүү Эзэн, намайг өршөөгөөч. Охиныг маань чөтгөр хэрцгийгээр эзэмдэж байна гэж орилов.
Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн —Давидын Хүү минь ээ. Биднийг энэрээч гэж хашхиран, Түүнийг дагажээ.
Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд ч шиддэг байлаа. Харин хэрэв Та юуг ч хийж чаддаг юм бол биднийг өрөвдөж туслаач гэлээ.
Есүс тэднийг харуутаа, —Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа.
Симон —Эзэн, бид шөнөжингөө зүдрэн загасчлаад юу ч барьсангүй. Гэвч Та хэлж байгаа тул тороо хаяад үзье гэв.