16 Тэр түүнд —Нэгэн хүн оройн их зоог бэлдэж, олон хүн урьжээ.
16 Тэр түүнд —Нэгэн хүн их зоог бэлдэж, олон хүн урьжээ.
—Дүү минь, сүйт бүсгүй минь, би цэцэрлэгтээ ирлээ. Өөрийн миррийг би анхилам үнэртнийхээ хамт цуглууллаа. Зөгийн сархинагаа би балтай нь хамт идлээ. Дарс сүүгээ ч би уулаа. Идэцгээ, андууд аа. Ууж, хөөрцгөө, амраг хайртууд аа. —
Ефраим хүчирхэг эр мэт байж, тэдний зүрх дарс уусан мэт баясна. Үнэхээр тэдний хүүхдүүд үүнийг хараад баярлаж, тэдний зүрх ЭЗЭНий дотор баярлан хөөрнө.
Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.
Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.