12 Есүс түүнийг хараад, дуудаж —Эмэгтэй, та өвчнөөсөө чөлөөлөгдлөө гээд
Тэр Өөрийн үгийг илгээн, тэднийг эдгээж, Тэднийг мөхлөөс нь аварсан.
“Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж, Намайг эрээгүй хүмүүст Би олдов. Миний нэрийг дуудаагүй үндэстэнд «Би энд байна, Би энд байна» гэж Би айлдав.
Өөрсдийн анжсуудаа сэлэм болгон, хадууруудаа жад болгон давт. Сул дорой хүн нь “Би хүчирхэг хүн” гэж хэлэг.
Есүс бүх Галилаар явахдаа синагогуудад нь сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, олон түмний доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.
Орой болоход тэд чөтгөр шүглэсэн олон хүнийг Түүн уруу авчрахад, Есүс сүнснүүдийг үгээр хөөн зайлуулж, өвдсөн бүгдийг эдгээжээ.
Үзэгтүн, сүнснээс болж арван найман жилийн турш өвчтэй байсан нэгэн эмэгтэй тэнд байв. Тэр бөгтөр болсон учир ер цэх зогсож чаддаггүй байжээ.
түүн дээр мутраа тавихад, даруй тэр дахин цэх болж, Бурханыг алдаршуулж эхлэв.
Абрахамын охин энэ эмэгтэйг Сатан арван найман жилийн турш хүлээтэй байлгажээ. Тэгвэл энэ эмэгтэй Амралтын өдөр тэрхүү хүлээснээс ангижрах ёсгүй болж байна уу? гэв.