17 Тэр хүн “Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?” гэж бодол болж,
17 Тэр хүн “Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?” гэж эргэцүүлээд
Өөрт оногдсоныг долоо юм уу найм хуваа. Учир нь энэ дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг та мэдэхгүй шүү дээ.
Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, орон гэргүй ядуусыг гэртээ оруулан, нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, өөрийн цусан төрлөөс нуугдахгүй байх бус уу?
тэд өөр хоорондоо —Энэ нь бид талх аваагүйгээс болсон хэрэг гэцгээв.
Чамаас гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий.
Үзэгтүн, нэгэн хуульч босож, Түүнийг сорин —Багш аа, мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ? гэж асуухад
Харин та нар доторхыг нь өглөг мэтээр өг, тэгвэл бүх юмс та нарын хувьд цэвэр байх болно.
Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа. —Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ.
“Миний хийх зүйл нь энэ юм. Амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална.
Тэр шавь нартаа —Тиймээс Би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж бүү санаа зов.
Юу идэх, юу уух билээ гэж та нар бүү хайгтун. Санаа зовохоо боль.
Өмч хөрөнгөө худалдаад өглөг үйлд. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, тэнгэрт шавхагдашгүй баялгийг хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй.
Тэгтэл тэр нярав өөртөө “Эзэн маань нярвын ажлаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлга гуйхаасаа би ичиж байна.
Би та нарт хэлье. Шударга зөв эд баялгаараа өөрсдийн анд нөхөдтэй бол. Энэ нь эд хөрөнгө чинь үгүйрэх цагт, тэд та нарыг мөнх нутагт хүлээн авахын тул юм.
Үүнийг сонсоод Есүс түүнд —Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэв.
тэр түүнд “Сайн боол, сайн байна. Чи маш бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо” гэжээ.
Тэр тэдэнд —Хоёр цамцтай нь цамцгүй нэгэндээ илүүчил. Хоолтой нэг нь үүний адил үйлдэгтүн гэлээ.
тэднийг гаргах зуураа —Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэв.
Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав.
ариун хүмүүсийн хэрэгцээнд хандив өргө, зочломтгой бай.
Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар бүү тавь, харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд найд хэмээн тушаа.
Бидний төлөө Тэр Өөрийн амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх ёстой.