54 Тэд Түүний эсрэг хуйвалдацгаан, үгэн дээр нь барьж авахын тулд Түүнийг юу хэлэхийг нь анаж байв.
54 Тэд амнаас нь гарах үгэн дээр нь барьж авахын тулд Түүнийг отож байлаа.
Израилийн хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран, —Энэ хүнийг уяман өвчнөөс нь эдгээлгэхээр нөгөө нь надад үг илгээж байдаг нь би хүнийг үхүүлж, амьд байлгадаг Бурхан юм уу? Харин одоо тунгаан бодож, тэр миний эсрэг маргалдахыг хэрхэн оролдож байгааг хараач гэж хэлэв.
Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагаахаа хамтдаа зөвлөлдөв.
Есүс тэдний хорон санааг мэдээд, —Хоёр нүүрт хүмүүс ээ, та нар юунд Намайг сорино вэ?
Тэдний нэг болох хуульч Түүнийг сорьж —
Тэд Түүнийг үгэнд нь урхидаж барихын тулд фарисай болон херодынхны зарим хүмүүсийг Есүс уруу явуулав.
Тэд Түүнийг буруутгахын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх нь үү хэмээн Түүнийг ажиглан харж байлаа.
Тэгээд Түүнийг тэндээс явсанд хуулийн багш нар болон фарисайчууд Түүнээс улам бүр олон зүйлийг асуун шалгааж, хорсол нь буцалж байлаа.
Тэд Түүнийг ажиглан, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав. Ингэсэн нь Түүнийг үгэн дээр нь олзлон барьж захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой байв.
Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултанд нь гайхацгаан дуугаа хураав.
Тиймээс Паулыг алахаас нааш юу ч идэж, уухгүй гэж андгайлсан дөчөөс илүү хүн түүнийг отож байгаа тул тэднийг битгий сонсооч. Тэд одоо бэлэн бөгөөд таны зөвшөөрлийг л хүлээж байна гэв.